Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ. Ингэснээр явган болон унадаг дугуйтай иргэд чөлөөтэй зорчихоос гадна Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д Ф800мм-ийн гол шугамыг Ф1000мм голчтой болгон өөрчлөх ажлыг явуулахад саадгүй болж байна.
Нэгдүгээр хорооллын урд талаас Баруун 4 замын уулзвар хүртэлх нийт 3.4 км шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчилнэ. Уг шугам сүлжээ, шинэчлэлийн ажил нь тус дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллыг хамарч байгаа аж.
Уншиж байна |