Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 16 цагт товлогдсон ч хойшлогдсон байна. Энэ талаар албаны эх сурвалж "Заал танхимын хүрэлцээнээс шалтгаалан шүүх хурал маргааш товлогдсон" гэлээ.
Д.Эрдэнэбилэг хувьд хуулийн байгууллагад шалгагдаж байсан ч гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээгээд эмчлүүлэхээр хилийн хоригоо цуцлуулан Монгол Улсын хилээр гарсан байдаг.
Сануулахад, шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдал, Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан байдаг.
Уншиж байна |