Н.Учрал: Барилга эзэмшигчдийн НЭРИЙГ ил болголоо
2023-08-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна. 

 

 

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Шил ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн талаар мэдээллийг SHILEN.GOV.MN нээлттэй системд байршуулсан талаарх танилцуулгыг хийлээ. 

 

Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг нээлттэй болголоо. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлтийг гарсан бол нийслэлд 105 комисс ажиллаж 3683 дүгнэлт гаргасан. Барилга байгууламжийн бүтэц төлөвлөлт,  инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдлаар буюу төвөгшлөөр нь ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу 336, 5-9 давхар 1280, 9-16 дахвар 564 дүгнэлтийг гаргасан байдаг. 2004-2023 онд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

 

Нийтэд ил болсон мэдээллээр тухайн барилгын газрыг хэний захирамжаар олгоод ямар комисс хүлээн авсан бэ? гэдгийг харж болно. Жишээлбэл, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Батзориг гэдэг хүнд 2009 оны тавдугаар сарын 27-ны өдөр 275 дугаар захирамжаар автомашины засвар үйлчилгээний зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 570 м/кв газрыг олгосон байна. Үүнийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгагыг 2015 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүлээж авсан байна" гэлээ.

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотод үер усны гамшгийн хор уршгийг арилгах, хот төлөвлөлт газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг баталлаа. Сүүлийн үед байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүд ойр ойрхон тохиож байна. Иймээс Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, инженерийн барилга байгууламжийг олноор барих, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах суурь хуульд нэмэлт бүхэлд нь өөрчлөх шаардлагатай байна. Маш олон газрууд газар олгох шийдвэр гаргаж байснаар Улаанбаатар хотын үндсэн төлөвлөлт бүрэн алдагдсан.  Намрын чуулганаар миний бие Ц.Даваасүрэн сайдтай хамтран Газрын тухай хуулийн төслийг өргөн барина. Ингэснээр газар олголтыг цэгцтэй зохион байгуулах өмнө нь замбараагүй олгосон газрыг эргэж харах цуцлах хүчингүй болгох суурь харилцааг шингээсэн хуулийн төслийг өргөн барина. 

 

Мөн Газрын харилцааг зохицуулж буй Геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд харьяалж, ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг өглөө. Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн засаг даргад шинээр газар олголтын захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн. Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэр газар, зам, шугам сүлжээ,  ой усны сан бүхий газар, хамгаалалтын бүсэд хууль тогтоомж зөрчиж газар олгож, эзэмшиж барилга барьсан асуудлыг судалж, хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагуудад шалгалтын ажил зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолын 4-р заалтаар үүрэгжүүллээ. Үер усны гамшгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. 

 

Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд баригдаж, усны урсацыг хумьж далан шуудуу босгосноос шалтгаалж, ойр орчимд гамшиг хохирол учруулсан аж ахуйн нэгж байгууллагуудаас иргэний журмаар хохирол нэхэмжлэхийг албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн. 

 

Жишээлбэл,  “Авлига хороолол”-ын асуудлаар БХБ-ийн сайд, Байгаль орчны сайд нар голын ай сав газрын хамгаалалтын бүсийн хязгаарыг өөрчилсөн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Дунд голын усны урсацыг боомилж хязгаарласнаас болж ойр орчимдоо үер ус хальсан эсэх талаарх дүгнэлтийг онцгой байдлын шинжээчид гаргана.

 

Жишээлбэл,  зүүн талд байрлах “S outlets” түр зөвшөөрлөөр барьсан хэрнээ уг зөвшөөрлөө барилга барих зөвшөөрөл болгож, Сэлбэ голыг 2-3 метр болгож хавчсанаас үер болсон нь хүн бүрт харагдаж байна. Үүнийг мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ гарган, учирсан хохирлыг Засгийн газар прокурорын байгууллагын хуульд заасны дагуу УЕП-т “ийм хэмжээний хохирол учирчээ, төрийг төлөөлж эдгээр ААН-ээс учруулсан хохирлыг нэхэмжлэх талаар иргэний эрх зүйн хор уршгийн харилцааг үүсгэ” гэдэг үүрэг даалгаврыгЕрөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эрчис:
ЦХХХ-ны Яам мэдээллүүдийг дэс дараатай цахимд байршуулж байгаа нь сайн хэрэг. Энэ мэтээр бүх салбарын мэдээллүүд орох байлгүй та бүхэнд амжилт хүсье
2023-08-22
Зочин:
1990 оноос хойш Төр засагт ажилсан нөхөд эх орондоо дандаа алдаатаа бодлого явуулсандаа !УБ хотын буулгах барилга байгууламж өмчлөгч ,эзэмшигч нарын нэрийг ААНэгжийн хаяг ,байршилын хамт бүрэн зарлах .Эс тэгвээс ард иргэд орон сууц худалдаж авах гээд дахин эрсдэлд орж болзошгүй мэтээ ?
2023-08-21
Ганаа:
Тийм шүү маш муу ажилласан. Бүр ажиллаагүй ажиллаж чадахгүй байгаа
2023-08-19
Зочин:
Хууль зүйн сайд хамгийн муу удаан ажиллаж бгаашүү хулгайч нараа дийлэхээ больсон бнаа
2023-08-18
Ганаа:
Тийм шүү маш муу ажилласан. Бүр ажиллаагүй ажиллаж чадахгүй байгаа
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-08-17
irgen:
buurunhii byalduuch huulia 76 d hulgaich nartaa taaruulj hiideg Nyanbaatariig zailuulaachee
2023-08-17
энэ малуудад найдатгүй ардын шүүх байгуулж 76-гаа шүүж арьсаар нь дулаалга хийж гадаадад зармаар байгаа юм.
2023-08-17
hulgaich aa hulgaich aa
2023-08-17
NAADUUL CHIN WUMUURUU HULGAICH
2023-08-17
ТЭГЭЭД ТА НАР УЛС ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БАС НЭГ МУУ ХҮҮХЭМСЭГ ЯНХАН ЦАРАЙТАЙ САНЖИЙН БАЯРЫН ГЭХ НОХОЙ АРЬЧ НӨМӨРСӨН ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ МӨНХБАЯР ГЭДЭГ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНТЭЙГЭЭ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭЖ БАЙНДАА, ХҮРЭЛСҮХ НОВШОО???? МУУ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД
2023-08-17