Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газраас адууны эрэлд явсан 15 настай хүүхэд энджээ. Түүнийг адууны эрэлд яваад сураггүй болж, морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлага 08 дугаар сарын 12-ны 17:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид 15-ны 06:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |