БНСУ-ын Сөүл хотын Улаанбаатарчуудад ус соруулах помптой, гал унтраах 100 ширхэг машин өгөхөөр болжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Өнөөдөр Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Өнгөрсөн 5-р сард Сөүл хотод айлчилсан ажлын үр дүн гарч эхэллээ. Тодруулбал, Сөүл хотын зүгээс бидэнд ус соруулах помптой, гал унтраах 100 ширхэг машин өгөхөөр боллоо.
Түүнчлэн нийслэлийн хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд хамтарч ажиллахаар болж, Сөүл хотод нарийн мэргэжлийн албан хаагчдыг үе шаттай богино хугацааны сургалтад хамруулах боломж нээгдэж байна" гэжээ.