Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал,
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх.
Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах.
Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээ чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
Авто замын хөдөлгөөний зорчих хэсэг болон автобусны буудлуудад нийтийн тээвэр чөлөөтэй зогсоход саад учруулсан тээврийн хэрэгслийг журамлах, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох, хяналт тавих ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах.
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Уншиж байна |