Өнгөрсөн жил Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр зураг төсвийг боловсруулсан. Тэгвэл Соёлын яамнаас Чойжин ламын сүм музейн сэргээн засварлахаар тендер зарласан байна.
Тендерийн нийт төсөвт өртөг 1.7 тэрбум төгрөг байх бөгөөд энэ онд 1.3 тэрбумаар санхүүжих юм. Энэхүү ажил нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэнэ. YIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн бөгөөд тус сүм нь түүний нэрээр 1908 онд баригджээ. Хувь хүний төлөө байгуулсан, улааны шашны сүм бөгөөд 1936 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байгаад 1938 онд хаагдсан. 1942 оноос шашны музей болсон бөгөөд одоо энэ музей 5 хэсэг танхимаас бүрддэг.