Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг 08 дугаар сарын 14-ний өдрийн 21.52 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 15 настай эмэгтэй хүүхэд 10 дугаар давхрын орцны цонхон дээр сууж байсныг эсэн мэнд буулгаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |