Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 3000 орчим айл үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр үерт өртөж болзошгүй бүх газрын судалгааг гаргаад байна. Нийслэлийн ИТХ-аар батлуулсан гамшгийн үеэр түр суурьшуулах болон нүүлгэн шилжүүлэх 1000 орчим га газрын баталсан байдаг. Үүнээс 427 га газрыг эцсийн байдлаар зурагласан. Нийт 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гарсан байна.
Үерт өртөж болзошгүй гуу жалгуудаар шороо асгаж буусан газруудын нарийвчилсан зураглалыг гаргаж байна. 20 жилийн өмнө байсан жалга байгаа эсэхийг нарийвлан зураглаж байна. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг нарийвчлан зурсан. 2900 нэгж талбарт 5900 удаагийн мэдэгдэл хүргэсэн. Энд 3900 мэдэгдлийг иргэдэд хүргээд байна. Алба хаагчид иргэдэд мэдээллийг тараахад шууд урдаас "Миний үхэх чамд хамаагүй. Эрхээ эдэлж байна" гээд ураад шиддэг. Хүндрэл бэрхшээл их бий" гэлээ.