Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2023 онд нийт 22 бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн. Үүний хамгийн өндөр дүнтэй нь Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ юм.
Тус үйлчилгээг ШЕЗ 634 сая төгрөгөөр авч байгаа юм. Мөн Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны танхимын дуу болон дүрс бичиж архивлах төхөөрөмжийг 560 сая төгрөгөөр, Анхан болон давж заалдах шатны шүүхэд компьютер худалдан авах 525 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ. Эдгээр нь бүгд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бараа ажил үйлчилгээ юм.
Тэгвэл энэ сарын 11-нд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын Улсын төсвийн 125 сая төгрөгөөр оффисийн програм худалдан авахаар тендер зарласан байна. Тодруулбал, компьютерийн үйлдлийн систем болон оффисын программын албан ёсны лицензийг худалдан авах юм.
Уншиж байна |