Нийслэлийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай А/862 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням дүүргийн Онцгой комисс болон холбогдох алба, мэргэжлийн газрын удирдлагатай хамтарсан хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.
Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад:
• Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн Г /50 нас, эр/ тарваганы мах худалдан авч идэж тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй өвдсөн нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний хариугаар “Тарваган тахал өвчний гэдэсний хэлбэр” батлагдаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж биеийн байдал хүндэвтэр, ойрын хавьтлын 9 хүнийг тогтоож хяналтад авсан. ЗӨСҮТ-өөс Шуурхай хариу арга хэмжээний 2 баг 3 техник хэрэгслийг голомт бүхий 5 газарт (айл өрх 3, амралтын газар 1, автомашин 1) нийт 385 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулсан байна.
• Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд 08 дугаар сарын 10-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртггэгдэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний хариугаар онош үгүйсгэгдсэн.
Иймд:
-Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх
-Тарваган тахал өвчнөөр өвчилсөн, түүнтэй төстэй өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр байранд нь орох, эд юманд нь хүрэхийг цээрлэх
-Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх, хөл хорионы дэглэмийг чанд сахих
-Байгалийн голомтот нутагт зөвшөөрөлгүй агналт хийхгүй байх. Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх. Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх
- Амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна
Уншиж байна |