Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг нүүлгэхээр болжээ. Тус вокзалыг 08 дугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүхээр болсон байна.
Одоогоор хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 58 аж ахуйн нэгж 48 чиглэлд 700 гаруй тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна. Жилд дундажаар 1.5 сая зорчигчийг тээвэрлэдэг байна.