Монгол Улсын Засгийн газраас "Оюутан цэрэг-2023" цэргийн мэргэжил олгох сургалтыг хэрэгжүүлдэг. Энэ жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 1500 оюутан цэрэг энэхүү сургалтад хамрагдаж байгаа бөгөөд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 123, 167, 186, 327, 330 дугаар ангиудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм.
Тэгвэл Батлан хамгаалах яамнаас энэхүү сургалтын үйл ажиллагаанд 1,8 тэрбум төгрөг зарцуулснаа ШИЛЭН дансандаа тайлагнасан байна. Батлан хамгаалах яамнаас зургаадугаар сард 410 гаруй сая төгрөгийг оюутан цэргийн сургалтын зардалд гэсэн утгаар шилжүүлжээ. Харин өнгөрсөн сард 1.3 тэрбум төгрөгийг ОЮУТАН ЦЭРГҮҮДИЙН хүнс, хувцас, бичиг хэргийг материал, хүнсний ногоо, угаалга цэвэрлэгээ, гутал, өмндний тэлээ мах гэсэн утгаар шилжүүлсэн байна.
ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ
Уншиж байна |