Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр сургуулийн баруун талд Баянгол спорт хорооны байрны нэгдүгээр давхарт байрлах Улсын бүртгэлийн үйлчилгээний нэг цэг өчигдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ.
Энэхүү нэг цэгийн үйлчилгээ байгуулагдсанаар Баянгол дүүргийн 11, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 33 дугаар хорооны иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээ улам ойртож байгаа бөгөөд иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн /эд хөрөнгийн эрхийн анхны бүртгэлээс бусад/ үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломж бүрдэж байна.