Ил задгай хог хаягдал хийсэхгүй, иргэд нэг цэгт хогоо төвлөрүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын үүд сумын хотын захирагчийн ажлын албанаас хогийн бункер худалдан авахаар тендер зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг 57 сая төгрөг. Нийт 15 ширхэг бункер худалдан авах бөгөөд зөөврийнх байна гэнэ. Энэхүү ажил орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд 290 см-ийн уртай 180 см-ийн өргөнтэй, 120 см-ийн өндөртэй байх юм. Замын-Үүд суманд хог хаягдлыг ангилан ялгах томоохон аяныг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа.
Уншиж байна |