Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн нутаг “Гахайн байр” гэдэг газар “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн нэг хүн орсон тухай дуудлага 08 дугаар сарын 08-ны 21.28 цагт иржээ. 50 настай эмэгтэй нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор “Хэрлэн” гол руу орсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн” нууранд сэлэхээр орсон 24 настай эрэгтэй живж, нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нуурын 3.5 метр гүнээс цогцсыг олж, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |