Интернет олон нийтийн сүлжээнд мөн шуудангийн хаягаар НҮБ-ын нэрийг барьсан, НҮБ ажилтан эсвэл хамтрагч байгууллага, холбоотон гэж итгүүлсэн хуурамч мэдээлэл бүхий имэйл, зурвас, мессежийн улмаас олон хүн цахим орчин дахь залилан луйврын хохирогч болж байна.
Иймд НҮБ-ээс олон нийтэд хандан хувийн мэдээлэл ялангуяа санхүүгийн мэдээлэл нэхсэн, их хэмжээний мөнгөн тусламж олгох төсөл хөтөлбөрт хамруулах гэх мэт санал тавьсан хуурамч, имэйл хаяг, олон нийтийн сүлжээн дэх аливаа залилангаас урьдчилан сэргийлж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |