Соёлын өнгөрсөн сард 400 орчим сая төгрөгийн зарлага гаргаснаа ШИЛЭН ДАНСНЫ цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт мэдээлсэн байна.
Тодруулбал, Соёлын яам өнгөрсөн сард 20 удаагийн 5 сая төгрөгөөс дээш зарлага гаргасан бол ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН тушаалаар 17 удаагийн гүйлгээ хийжээ. Тодруулбал, ТНБД-ын А/64 тушаалаар дээрх гүйлгээг хийж 270 гаруй сая төгрөгийг зарлагджээ. Төрийн нарийн бичгийн даргын дээрх тушаал нь ямар учиртай тушаал болохыг Соёлын яам Шилэн дансандаа хавсралтаар нийтлээгүй байна. Иймээс дээрх мөнгө нь 17 өөр газар луу ямар шалтгааны улмаас шилжүүлэгдсэн нь тодорхойгүй гэсэн үг.
Уншиж байна |