Өнгөрсөн оны зургадугаар эхлэн 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон.
Энэ оны 9 дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. 9 дүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.
Уншиж байна |