Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар 08 дугаар сарын 05-ны өдрийн 20:40 цагийн орчимд утсаар ярихаар уул руу гарсан хүмүүс аянганд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Уул руу гарсан дөрвөн хүний хоёр нь буюу 35, 36 настай хоёр эрэгтэй аянганд цохиулж нас барсан байна. Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.