Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны адаг Шарагчин хонь сарын хөхөгчин хонь өдөр Алтан овооны Тахилгат овоонд боллоо.
Дараа нь лам хуврагууд Буман цагаан судар, Алтан овооны сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншив.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн мэргэн харваач Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгч, тус аймгийн Дарьганга сумын малчин Б.Батаагийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.
Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.
Монголчууд, тэр дундаа Дарьгангачууд Алтан овоогоо үе дамжин дээдлэн шүтэж ирсэн. Анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын гал бичин өдрийн луу цагт Алтан овоог тахисан түүхтэй юм.
Уншиж байна |