“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрханы бэл”-д зохион байгуулахаар болжээ
“Нүүдэлчин” фестивалийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, спортын үзүүлбэр, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ болох юм.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдын отог, гадаадын 10 гаруй улс орны зочид төлөөлөгчид, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцох юм.