БОАЖЯ-ны захиалгаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд “Их булаг” хөв цөөрмийн барилга байгууламжийн ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэж байгаа ба усыг хуримтлуулах боомт барьснаар нийт 11745,6м3 ус хуримтлагдаж хиймэл цөөрөм үүсэх ач холбогдолтой юм. Тус ажил нь улсын болон орон нутгийн төсвийн 391.220.690 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байна.
Хөв байгуулахаар сонгосон газар нь булгуудаас урсах ус хөрсөн шургадаг хэсэгт уулс хоорондын хөндийг хааж 4,23м өндөртэй, 83,81м хярын урттай, 4м хярын өргөнтэй, боомтын дээд налууг 1:3, доод налууг 1:2 налуутай боомт барьж боомтын доод талаар D=300мм ган хоолойгоор ус гаргагч хийж, барилгын үеийн болон хэрэгцээний усыг гаргах, хаврын шар усны болон зуны хур борооны үед уг хэсгээр өнгөрөх үерийн усыг нэвтрүүлэхээр боомтын зүүн талаар 94,29м урттай 2,0м ёроолын өргөнтэй трапец хэлбэртэй ус хаях сувагийн ажлууд хийгдэж, ажлын гүйцэтгэл 83%-тай явагдаж байна.
Тус хөв цөөрмийн байгуулах ажлын гүйцэтгэлд 2023 оны 06 дугаар сараас хойш Онги-Таац голын сав газрын захиргаанаас бусад байгууллагуудтай хамтран 18 удаа хяналт ажиллаж байгаа ба тус ажлыг 08 дугаар сарын 20-нд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.