Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.
ОРХОН /Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр / ХАЛХ /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-100 см Сөгнөгөр гол СЭЛБЭ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-20 см давсан байна.
Харин Орхон гол /Орхонтуул/, ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Туул гол Улаанбаатар орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байна.
Мөн баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |