Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Манхан сумын нутагт үерийн усанд урсаж, нэг хүн энджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид зургаан зорчигчтой “Волтз” загварын суудлын автомашиныг уснаас гаргаж, 54 настай эмэгтэйн цогцсыг осолдсон газраас 200 метр зайтай газраас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар хоёр гэр, хоёр зорчигчтой автомашин үерийн усанд урссан тухай дуудлага 08 дугаар сарын 02-ны 23:30 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид машинтай урссан хоёр хүний нэгийг нь эсэн мэнд гаргаж, нөгөө хүний цогцсыг осолдсон газраас 3.5 км-ын зайнаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлжээ.
Уншиж байна |