Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар 08 дугаар сарын 01-ний 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буужээ. Үерт 32 настай эмэгтэй, 2 настай эрэгтэй нар гэртэйгээ урсаж нас барсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь ажиллаж, 32 настай эмэгтэйн цогцсыг 20:30 цагт олж, 2 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өглөөний 06.07 цагт олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.