Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Дэрчингийн-Орой” гэдэг газар 08 дугаар сарын 01-ний 17:30 цагт малчин айлын гэр дээр аянга буужээ. Тус сумын харьяат малчин Ө-ийн гэр дээр аянга бууж, 53 настай эмэгтэй, 37 настай эрэгтэй нар бага зэрэг түлэгдсэн байна. Энэ тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Уншиж байна |