Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC-ын гурван замын уулзвар, Дүнжингаравын гудамж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй. Шинэчлэлтийн хүрээнд 7 м өргөнтэй 2 эгнээ 0.81 км урт авто замд хоёр талдаа 1.5 м-ын өргөнтэй явган хүний зам хийж, хашлага шинээр суурилуулна. Мөн далан суурийн материал солих, шинээр асфальтбетон хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээ болон инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөж түвшин тааруулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Уг зам 2023 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаалттай байна.
Уншиж байна |