Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр маргаашнаас эхлэн Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын температур 26 болон буурах юм байна.
2023 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 радус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
Уншиж байна |