Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэсэн дуудлага 07 дугаар сарын 30-ны 12:39 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Дунд” голоос 53 настай эрэгтэйн цогцсыг гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Мөн аврагчид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүр орчмын “Туул” голын усанд боогдсон 15, 17 настай хоёр хүүхдийг аварсан байна.
Уншиж байна |