Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газарт хоёр хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад нэг хүн нь живжээ. Энэ тухай дуудлага 07 дугаар сарын 29-ний 17:48 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 23 настай, эмэгтэйг 07 дугаар сарын 30-ны 06:35 цагаас эхлэн эрэн хайж, мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон “Элсний гэзэг” гэзэг газраас баруун хойд зүгт 9 км-т, “Хараа” голоос цогцсыг олж, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |