УОК-оос цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ус, цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал
Долоодугаар сарын 23-нд түр зуурын хүчтэй аадар бороо орж Улаанбаатар хот орчимд үерийн нөхцөл байдал үүссэн. Энэ борооны үеэр 26-86 мм бороо орсон. 86 мм гэдэг нь Улаанбаатар хотын хувьд болон монгол орны хэмжээгээр 3 цагт 50 мм-ээс дээш бороо орсон нөхцөл байдлыг гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч бороо орлоо гэж үздэг.
Өнөөдрөөс эхлэн баруун аймгуудын нутгийн баруун талаас эхлээд ихэнх нутгаар халж эхлэх гэж байна. Өчигдрийн байдлаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 40 хэм хүртэл халсан. Энэ халалт бол говийн аймгуудын нутгаар 5-6 хоног үргэлжилнэ.
Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар 30-нд бороо орно, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын аадар бороотой.
Энэ бороо их халалтын араас орж байгаа учраас аянга цахилгаантай аадар бороо буюу усархаг бороо орох нөхцөл байдалтай байгаа юм" гэв.
Уншиж байна |