УОК-оос цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
Нийслэл хотод олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуу баригдсан аж ахуйн нэгж, айл өрхүүдэд учирсан хохирлыг сэргээн засах ажлыг хийж байна. Энэ хүрээнд холбогдох үнэлгээг хийж, Улсын онцгой комисст танилцуулна. Үүний дараа хохирлыг үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилнэ.
УОК-оос аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга нарт хохирлын үнэлгээтэй холбоотой албан бичиг хүргүүлчихсэн байгаа. Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу холбогдох үнэлгээгээ хийгээд УОК-т танилцуул гэсэн үүрэг чиглэл өгчихсөн үнэлгээний ажлууд үргэлжлээд явж байгаа. УОК-оос эхний ээлжинд улсын шинж чанартай зам, стратегийн ач холбогдолтой маш олон иргэдийн зорчдог зам дагуу нурсан гүүрүүдийг сэргээн засварлах хөрөнгийн асуудлыг ЗГ-т танилцуулж эхний ээлжинд шийдвэрлэсэн. Иргэд ААН-д учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК болон ЗГ-ын түвшинд танилцуулаад илүү нарийвчилсан мэдээлэл гарна. Ер нь бол ААН бүрийн хохирлыг засгийн газар УОК-ын түвшинд барагдуулна гэдэг маш хүнд. Үерийн улмаас хохирсон ААН-үүд даатгалд хамрагдаагүй бол хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй. Иргэд АНН цаашид гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.
Он гарсаар өнөөдрийн байдлаар хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 37 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь том хүн, 12 нь хүүхэд байна. Өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны осол бүртгэгдэж, эрэн хайж байна.
Усны осол ихэвчлэн иргэд анхаарал болгоомжгүй байх, бага насны хүүхэд хараа хяналтгүй байх, гарамгүй газраар гарах, хэт машин техниктээ найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орж байгаагаас шалтгаалан гарч байна. Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, завьт эргүүл гаргасан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ байршуулж байна.
Өчигдөр Завхан аймгийн Баянтэс суманд ой хээрийн түймрийн дуудлага нэг бүртгэгдэж онцгой байдлын байгууллага болон сумын мэргэжлийн бүлэг очиж гал түймрийг бүрэн унтраасан. Тийм учраас ойрын өдрүүдэд болох хэт халалтын улмаас ой хээрийн түймэр давхар нэмэгдэх эрсдэлтэй байна. Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар хэт хална гэдэг мэдээллийг өгч байна. Энэ үеэр иргэд аялал зугаалга хийх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тийм учраас мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ мэдээлэлд анхаарах шаардлагатай байна" гэв.
Уншиж байна |