Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өнөөдөр Туул голын дагуу Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл эргүүл хийжээ.
Энэ үеэр 38 настай иргэний амь насыг аварчээ. Тухайн иргэний биеийн байдал Хан-Уул дүүргийг 10 дугаар хорооны нутаг Яармагийн гуравдугаар буудлын хойд талд голын эрэгт байхдаа муудаж, таталт өгсөн байна. Алба хаагчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Иргэд та бүхэн үер усны ослоос урьдчилан сэргийлж, халуун наранд гол орохгүй байж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Уншиж байна |