Дэлхийн алдарт брэндүүд K-pop оддыг сонирхох болсон шалтгаан

Дэлхийн алдарт брэндүүд K-pop оддыг сонирхох болсон шалтгаан

Бид өмнө нь дэлхийн том брэндүүдийг төсөөлөхдөө биднээс дэндүү хол, дандаа л европ хүмүүсийг албан ёсны нүүр царайгаа болгож байгаа дүр зургийг хардаг байсан. 


Харин орчин үеийн залуусын хувьд Өмнөд Солонгосын цуврал кино болон тв шоу, к-поп дуу зэргийг  ихээр сонсож, сонсож буй дуучид жүжигчдээ даган дуурайх чиг хандлагатай болсон. Үүнийг дагаад дэлхийн томоохон брэндүүд тэднийг өөрсдийн нүүр царайгаар сонгон авч загварын ертөнцөд нэгэн шинэ урсгалын бий болгож буй. 


К-поп одуудын хувьд Big Bang, Blackpink, BTS зэрэг хамтлагуудаас эхлээд Сhanel-ийн нүүр царайгаар тодорч эхэлснээр азийн орнуудын өнгө төрх, загварын чиг хандлагыг дэлхий нийтэд таниулж эхэлсэн юм. 


Энэ бүхний хамгийн том нөлөө нь К-поп оддын загварын хэв маяг, тэднийг алдаршуулж байгаа шүтэн бишрэгчид, сүүлийн үеийн энтертайнмэнт салбарт маш том нөлөөг олон улсад таниулж чадсан нь Ази төдийгүй европын улсад нөлөөлж эхэлснээр хамгийн том шалтгаан нь болсон аж. 

 

Одоогийн байдлаар дараах одууд дэлхийн топ брэндүүдийн төлөөлөгчөөр ажиллаж байна.

 

BLACKPINK-ийн Женни CHANEL, HERA & CALVIN KLEIN 

 

Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард “Chanel”-ын нүүр царайгаар сонгогдож байсан бол өдгөө Calvin Klein брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. 

 

EXO'S KAI GUCCI

 

EXO хамтлагийн гишүүн Каи 2020 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлснээсээ хойш Gucci-тай хамтран ажилласан юм. Италийн загварын брэндийн хувьд Солонгосын алдартантай хамтран ажилласан анхны явдал байсан. Түүний дөрөвдүгээр сард гарсан collection нь тэр даруй зарагдаж , онлайн хайлт 264 хувиар өссөн гэдэг. 

 

IU-GUCCI

 

Бидний шүтэн биширдэг өөр нэг Gucci брэндийн элчин төлөөлөгч бол дуучин IU юм. Тэрбээр өнөө цагийн Солонгосын хамгийн амжилттай соло уран бүтээлчдийн нэг бөгөөд 2020 онд элчин төлөөлөгчөөр сонгогдсон байна.

 

BLACKPINK-ийн ЖИСҮ- DIOR 

 

Dior 2021 оны намар Jisoo-г загвар болон гоо сайхныхаа олон улсын төлөөлөгч болгосноор MZ generation дундах борлуулалт нь 2022 онд гэхэд өнгөрсөн жилээсээ 400%-иар өссөн байдаг.

 

EXО-ийн СЭХҮН

 

Exo хамтлагийн гишүүн Сэхүн 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Диорын гэр бүлд нэгдэн оржээ. Сэхүн загварын долоо хоногуудад тогтмол оролцдог бөгөөд түүний хувцаслалт хамгийн нүд булаам алдартай гэлцдэг. 

 

BTS- LOUIS VUITTON, HYUNDAI, SAMSUNG, DIOR, CELINE, CALVIN KLEIN 

 

Одоогийн байдлаар хамгийн алдартай K-Pop хөвгүүдийн хамтлаг болох BTS Louis Vuitton-ын элчин төлөөлөгчөөр томилогдож ихээхэн шуугиан тариад байсан билээ. Тэдний хувьд дэлхийн брэндүүдээс хамгийн  их санал авдаг үнэ цэнэтэй хамтлаг юм. 

 

NEWJEANS- GUCCI, LOUIS VUITTION, BURBERRY

 

БНСУ-ын к-поп ертөнцөд цахиур хагалж буй охидын Newjeans хамтлаг уран бүтээлээ хийсэн даруйдаа өнгөлөг хувцаслалт, гэгээлэг дуугаараа олонд танигдаж ази төдийгүй дэлхийн нөлөөнд орсон. Үүнийгээ дагаад дэлхийн алдарт брэндүүд ч энэ цаг мөчийг алдалгүй өөрсдийн нүүр царай болгож зөв маркетинг хийж олны хүртээл болгож байгаа билээ. 

 

BLACKPINK  ROSE YVES SAINT LAURENT & TIFFANY & CO

 

2020 онд Парисын загварын ROSE YVES SAINT LAURENT брэндийн нүүр царайгаар сонгогдоу байсан. Үүний дараагаар Tiffany & Co-ийн дэлхийн элч төлөөлөгчөөр сонгогдож хамтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ