Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Л.Чинбат буруугүй гэв үү!
2023-07-27

Өнгөрсөн сард “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат машинаараа адуутай залуус хөөж буй бичлэг нийгмийн сүлжээнд тархаж шүүмжлэл дагуулсан. Олон нийтийн бухимдлыг дагуулсан энэ бичлэг нийгмийн сүлжээнд тархсан цагаас хойш нэлээдгүй хугацааны дараа буюу зургадугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагаа явуулж эхэлсэн талаараа мэдээлсэн. 

 

 

Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт "Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт энэ сарын 15-ны өдөр 13.40 цагт иргэн Л.Чинбат нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, дуудлага мэдээллийн дагуу шалгаж эхэлсэн байдаг.

 

Уг мэдээллийн дагуу иргэн Л.Чинбатын  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. 

 

Энэ нь ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 10.1 дүгээр зүйл Хүнийг алах, 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах, 20.16 дугаар зүйл Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэх заалтууд юм. 

 

Тэгвэл сар гаруй хугацааны дараа уг хэргийг талаар иргэн Л.Чинбат ам нээж, өөрийгөө буруугүй байсан мэтээр тайлбарлаж ядаж байгаа харагдав. Гэхдээ иргэн Л.Чинбат таны уур омгоо багтааж ядан нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын амь насанд нь эрсдэлтэй үйлдэл хийж байгаад нийтээрээ харсан. Гэтэл сар гаруй хугацааны дараа гарч ирснээ "Гэмгүй" гэж зогсох хүн ёсны үйлдэл мөн үү? 

 

Гэхдээ Л.Чинбат танд сануулахад МОНГОЛ УЛС хуультай орон. Энэ нь хүн бүрт хууль үйлчлэх ёстой. Иймээс таны өөрийгөө хамгаалан ярьж, арьсаа хамгаалж байгаагаар биш  хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэр гарна. Мөн танд сануулахад  ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН гурван зүйл ангиар хэрэг нээж, яллах дүгнэлт үйлдэн  хэргийг тань шүүхэд шилжүүлэхээр цагдаагийн байгууллагаас прокурорын хяналтад хүргүүлчихсэн. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Бэлчээр бодоод хадлан тариалангийн талбай булуулдах үйлдэл өдөрт хэдэн зуугаараа гардаг. Яагаад түүнийг түймэр болтол нь нь сэвсэн бэ гэхээр сайн дарамталж байгаад мөнгө олдож магадгүй гэсэн хэвлэлийнхэн болдоод ашиг хайчдын арга ч байж болно. Хариулт нь анхны гэрчүүд бүгд мэдээлээлэлээ татгалзсан гээд байгаа.
2023-07-31
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-07-30
Shoron Chinbaa
2023-07-30
МОНГОЛ УЛС хуультай орон гэнэ үү ?????
2023-07-28
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich
2023-07-28
шүүгч:
мөнгөтэй хүн хэзээ ч буруугуй
2023-07-28
ds:
shuuh chini mungunii umnu shuudai bolood udaj bndaa kkk
2023-07-27
nar:
mongoliin tur huuli yillchildeg ni irged ulniihan boljee
2023-07-27
Монголд үнэн юм гэж байхгүй юм байна. Бүх зүйл худал хуурмаг, луйвар булхай
2023-07-27
Л.Чинбат:
Буруу буруу бусдын буруу бүгд бусдын буруу
2023-07-27
Малчдаас татвар хваач ээ нэг л их төр засагт гоморхсон эрхэлсэн улсууд бдаг ш дээ
2023-07-27
Малчдаас татвар аваач ээ нэг их төр замагт эрхэлсэн улсууд бдаг ш дээ орк
2023-07-27
зочин:
хулгайч баатарууд даварч байнаа
2023-07-27
Шүүхэд шилжүүлсэн нь сайн байна Шудрага шүүхийг ард түмэн харахыг хүлээж байна. Чинбат мэт хөрөнгөндөө эрдсэн малууд сайдыг худалдаж авч болох ч шүүхийг арай үгүй байлгүй. Үр ачаа тойруулаад налайж суух насан дээрээ намбагүй гэдэг нь.Хөрөнгөтэй захиралууд олон ч Хөдөлмөрийн баатар захирал хэдхэн билээ. Хайран алдар цол нас намба ч дүүрч төр улсынхаа хайралсан цол хэргэмээ бодсонгүй. Овог нэрийг нь сайн мэддэггүй хүмүүс одоо бүгдээрээ Гачуурт компаний захирал галзуу хүн үү ,эрүүл хүн үү гэдгийг мэдчихлээ. Хөрөнгөндөө чирэгдэж үхнэ гэж ярьдаг хуучны үг юутай үнэн бэ.
2023-07-27
Бичлэг байхгүй бол муусайн малчидыг алахгүй юү
2023-07-27
Малчид чинь ха гийн атаархуу хийх юмаа ллж ядсан лв жив яр сан бүдүүлэг новшнууд шүү татвар төлдөггүй төрөөр хамгаалуулсан эрх дархтай хүмүүс дээ
2023-07-27
Малчдаас татвар хваач ээ нэг л их төр засагт гоморхсон эрхэлсэн улсууд бдаг ш дээ
Малчдаас татвар аваач ээ нэг их төр замагт эрхэлсэн улсууд бдаг ш дээ орк
үнэнийг бич лдээ, битгий попро:
зөвхөн нэг талын мэдээлэл гаргаад байх нь хэнд таалагдах гэж тэр вэ. Чинбат гэдэг хүн баян хүн ч гэсэн манай улсын иргэн шүү дээ. сэтгүүлчээ эрх тэгш бай, Чинбатаас өөрөөс нь ярилцлага аваад хохирогч малчдаас нь бас ярилцлага аваад зэрэгцүүлээд гаргавал энэ үнэн мэдээлэл болно. түүнээс биш малчин учраас тэр хүн үнэн шудрага гэх нотолгоо биш юм. малчны төлөө УИХ гишүүн аятай бичиж, попрох юм. заавал 2 талын ярилцлагыг аваад гаргалдаа. Хичнээн аюултай үйлдэл гаргасан байлаа ч шүүх алуурчинд хүртэл өөрийгөө өмгөөлөх боломж өгч үгийг нь заавал сонсдог. Энэ бол шудрага ёс
2023-07-27