Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тавдугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар хоёр хүн “Ховд” голын усанд живсэн байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 07 дугаар сарын 24-ний өдөр онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид өчигдрийн 11:15 цагаас тус аймгийн Өлгий сумын харьяат 48 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:26 цагт Өлгий сумын 11 дүгээр багийн “Их булан” гэдэг газар “Ховд” голын уснаас цогцсыг олж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Маршилын гүүр”-ийн баруун талд “Туул” голын усанд нэг хүн живж болзошгүй байна гэх дуудлага өнөөдөр 00:19 цагт ирсэн байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн 49 настай эрэгтэй голын салаанд боогдсон байсныг аврах завиар аюулгүй газарт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |