Барби кино хамгийн их орлого олж, нийгмийн сүлжээг донсолгов

Барби кино хамгийн их орлого олж, нийгмийн сүлжээг донсолгов

Америкийн тоглоом үйлдвэрлэлийн Mattel, Inc. компанийн бүтээл Барбиг мэдэхгүй хүн ховор биз ээ. 1959 онд анх танилцуулагдсан энэхүү хүүхэлдэй дэлхий даяар хэдэн зуун сая эмэгтэйчүүдийн хүүхэд насны дурсамжийн нэг хэсэг болсон билээ.


Энэ киноны гол дүрд Маргот Робби, Райн Гослин нар тоглож, Грета Гэрвиг найруулжээ. Барби хүүхэлдэйн түүхийг өгүүлэх, анхны адал явдалт, уран сайхны Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр дэлхий даяар нээлтээ хийсэн бөгөөд 377 сая ам.долларын орлого олж түүхэн амжилтын эзэд болжээ. 


Тус кинонд олон Барби хүүхэлдэй болон Кен залуугийн дүр гарах бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Dua Lipa, Simu Liu, Emma Mackey, Ncuti Gatwa, Issa Rae, Alexandra Shipp, Nicola Coughlan, Connor Swindells, Margot Robbie, Ryan Gosling нар тоглосон байна. 

 

Мөн #Barbiemovietrailer гэсэн хаштаг бүхий видео нь тикток дээр 4.9 тэрбум хандалт, киноных нь хаштаг гэхэд 2.1 тэрбум үзэлт авчээ. Үүнээс гадна инстаграм рийл болон тикток бичлэгийн трэндүүд ч бий болжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ