"Хаан бууз" хоолны газарт жуулчдыг хоёр иргэн дээрэмдэж улмаар зодож, танхайрсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ний өдрийн 21:41 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Хаан бууз” дотор Япон улсын иргэний бүх мөнгийг монгол залуу аваад гараад явчихлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Энэ талаар цагдаагаас байгууллагаас "Дуудлага мэдээллийг дагуу шалгалт хийхэд Япон улсын иргэн 30 настай, эрэгтэй С.Ш нь Монгол Улсын иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлаж байсан бөгөөд утсаар холбогдон төлбөрийн мөнгийг гаргуулах талаар ярихад байгаа газраа хэлж дуудсан. Очиж төлбөрийг авч байх үед гадаад улсын иргэнийг дээрэмдсэн мэтээр сошиал орчин зургийг нь оруулсан талаар иргэн Ж нь цагдаагийн байгууллагад мөн хандсан.
Дээрхи гомдол мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна" гэлээ.
Уншиж байна |