2024 онд Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтэд нийцүүлэн үйлчилгээний хэвийн жигд ажиллагааг хангах төлөвлөлтийг боловсруулжээ.
Тодруулбал, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр 19 чиглэлийг шинээр нээх юм. Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын өдөр 52 чиглэлд 166, амралтын өдөр 117 автобус нэмэх, иргэдийн санал хүсэлт, холбогдох судалгаанд үндэслэн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулан сунгана. Тэрчлэн улирлын чанартай үйлчилгээ үзүүлдэг зуслангийн үйлчилгээний “ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” болон шөнийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийг байнгын чиглэл болгохоор төлөвлөжээ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх дөрвөн чиглэлд өдөр бүр 16 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Уншиж байна |