Леди Жэйн, Им Хён Тэ нар хуримаа хийлээ

Леди Жэйн, Им Хён Тэ нар хуримаа хийлээ

 

БНСУ-ын нэр хүндтэй дуучин хөтлөгч Леди Жэйн 10 насаар дүү жүжигчин Им Хён Тэ нар өнгөрсөн амралтын өдрөөр албан ёсоор хуримаа хийлээ. 

 

Хосуудын хувьд 10 насны зөрүүтэй бөгөөд 2017 оноос хойш болзож эхэлж байв. Тэд өнгөрсөн 10 дугаар сард хуримаа хийхээр төлөвлөж байсан хэдий ч Жэйний аав эрүүл мэндийн асуудлаас болж долоон сар хүртэл хойшилсны эцэст  хуримаа хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.  


Тэдний хуриманд Ким И Жун хөтлөгчөөр ажилласан байна бөгөөд дуучин  Вүүди очиж  мэндчилгээ дэвшүүлсэн байна.  

 

 

Леди Жэйн нэрээрээ олонд танигдсан Жон Жи Хэ нь 1984 онд төрсөн бөгөөд Солонгосын дуучин, телевизийн хөтлөгч юм. Харин Им Хён Тэ нь 1994 онд төрсөн бөгөөд "Bigflo" хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан. Тэрбээр Taxi Driver 2, Love With Flaws зэрэг кинонд тоглож байжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ