Дэлхийн алдарт контент бүтээгчид "Nasdaily" Монголд ирнэ
Ойрын саруудад Монголыг зорин ирж буй алдартнууд олны анхаарлыг татаж байна. Тэд Монголын соёл, зан заншилтай танилцан байгалийн сайхныг нь магтан баясаж буцаж байгаад сайшаалтай. Сүүлд гэхэд Солонгосын загвар өмсөгч бүсгүйчүүд зураг авалтын ажлаар ирж, цахим орчинд нилээдгүй шуугиан дагуулсан билээ. Харин Монголд аялахаар ирж буй дараагийн дэлхийн хүн бол 'Nas Daily' юм.
Дэлхийн алдартай контент бүтээгчдийн нэг болох youtube-т 12 сая дагагчтай аяллын влог хийдэг “Nas Daily” буюу Нусейр Ясиний залуус өчигдөр цахим хуудсаараа Монголд ирэх гэж буйгаа мэдэгдсэн.
“Nas Daily”-ийн залуус YouTube /12 сая/ Facebook /21 сая/ Instagram /4.4 сая/ болон TikTok /6.5 сая/ дээр нийт 44 сая дагагчтай. Тэрбээр Монгол Улсад хийх аяллынхаа үеэр наймдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод ‘’Nas Summit’’ хэмээх арга хэмжээ зохион байгуулах аж.
"Nasdaily"-ийн залуус нэг минутад багтаан аливаа юмс, дэлхийн улс орон, хотуудын талаар англи хэлээр ярьж, танин мэдэхүйн мэдээлэл өгдгөөрөө алдартай. Дэлхий дээрх хамгийн гайхалтай хүмүүс, газруудыг олонд түгээх зорилготой аж.
Арга хэмжээнд 64 сая дагагчтай Нусейр Ясинаас гадна 21 сая дагагчтай Энэтхэгийн “YouTuber” Друв Рати, 3.8 сая дагагчтай АНУ-ын аяллын “vlogger” Алина Тамир зэрэг 10 гаруй аялагч хүрэлцэн ирж, нэгэн өдрийг өөрсдийн туршлагаа хуваалцах зорилготой ийн ирж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ