Жүжигчин Cha Eun Woo Elle сэтгүүлийн нүүрийг чимжээ
БНСУ-ын алдарт ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Cha Eun Woo Elle сэтгүүлийн дижитал дугаарын нүүрийг чимжээ.
Тэрбээр зураг авалтаа "Dior Beauty"-ийн шинэ "La Collection Privée Dioriviera" -н нүүр царай болон ажилласан байна.
Cha Eun Woo сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ "Би үнэртэнд их дуртай. Надад Dioriviera үнэртэнд агуулагдах сарнайн үнэр их дулаан мэдрэмж төрүүлсэн. Одоогоор "Гайхамшигт ертөнц хэмээх киноны зураг авалтын ажилтай байгаа. Энэ ондоо шүтэн бишрэгчдэдээ олон гайхалтай зүйлүүдийг хүргэх болно. Хүлээж байгаарай" гэсэн байв.
Түүний бүрэн хэмжээний ярилцлагыг "Elle" сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаараас унших боломжтой ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ