Алдарт Black Midi хамтлаг Монголд тоглоно
2017 онд үүсгэн байгуулагдсан Английн алдарт Black Midi рок хамтлаг Азийн аялан тоглолтынхоо хүрээнд долоодугаар сарын 26-нд Монголлд ирж тоглох гэж байна.
Тус хамтлаг 1737 Entertainment-ийн урилгаар Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглох ажээ. Тоглолтын тасалбар 75-90 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Black Midi хамтлаг гитарчин, дуучин Жорди Грийп, басс гитарчин Камерон Пиктон, бөмбөрчин Морган Симпсон зэрэг гишүүдээс бүрдсэн бөгөөд рок, мат рок, пост панк, авант жазз урсгалаар уран бүтээлээ хийдэг хамтлаг аж. 2019 онд анхны цомог болох Schlagenheim гаргаж байсан.Харин 2021, 2022 онуудад "Cavalcade" "Hellfire" цомгуудаа тус тус гаргаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ