Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Гашуунсухайтад 07 дугаар сарын 20-ны 18:00-20:00 цагийн хооронд аадар бороо оржээ. Борооны улмаас үер бууж найман айлын нийтийн байр усанд автсан байна.
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж усыг соруулан гадагшлуулж, 18 хүний аюулгүй байдлыг хангаж, байрны гадна зогсоолд байсан 4 автомашиныг уснаас татаж гаргажээ.
Уншиж байна |