Таван ханатай хоёр гэр шатаж, нэг иргэн галд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэгт "гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 00:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, иргэн Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн 48 настай эрэгтэй Д өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Мөн иргэн 74 настай эмэгтэй Г -ын 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ 103-ийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |