Долоодугаар сарын 19-ний өдрийн 17:30 цагаас 18:00 цагийн хооронд орсон түр зуурын аадар бороо Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүсийг усанд автуулжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг гадагш урсгах, соруулах ажиллагааг зохион байгуулж, шөнийн 00:37 цагт аюулгүй болгосон байна.
Уншиж байна |