Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Баян-Өлгий аймгийн 210 өрхийн гэр, байшин үерийн усанд автжээ
2023-07-20

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багууд /сумын төвд/ 07 дугаар 18-ны өдрийн 22:40 цагаас 23:00 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орж, Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан талаар бид мэдээлсэн.

 

 

Үерийн усанд нийт 5 багийн 210 өрхийн гэр, байшин автсан байна. Өчигдөр буюу 07 дугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагийн байдлаар тусламж шаардлагатай байсан 54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тонн усыг соруулж аюулгүй болгожээ. Мөн 16 метрийн урттай хамгаалалтын даланг байгуулж, 5 байршилд 6 метрийн гүнтэй нүх ухаж усыг газарт нь шингээх ажиллагааг зохион байгуулаад байна. Өнөөдөр үерийн усаар орж ирсэн лаг шавруудыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах аж.

 

Shuud.mn
Сонин хачин