Ариана Гранде-ийн Into You дуу YouTube-д нэг тэрбум үзэлттэй боллоо

Ариана Гранде-ийн Into You дуу YouTube-д нэг тэрбум үзэлттэй боллоо

Ариана Грандегийн 2016 онд гаргасан "Into You" дууны клип нь YouTube-д 1 тэрбум хүн үзэж, томоохон амжилт тогтоов. 

 

Into You дуу нь  "Dangerous Woman" цомогт орсон бөгөөд продюсерээр нь Макс Мартин, Илья нар ажилласан байна. Уг дуу  цацагдсан  даруйдаа Billboard Hot 100 жагсаалтын 13-т жагсаж байжээ. 

 

Энэхүү дуу нь "MTV Video Music Awards"-ийн дөрвөн төрөлд нэр дэвшсэн. Мөн 2016 оны Billboard шилдэг 100 поп дууны жагсаалтын зургаадугаар байранд орсон байна.

 

Одоогийн байдлаар Грандегийн YouTube дээрх хамгийн олон хандалт авсан дуунууд  бол "Side To Side, Problem, 7 rings, Break Free, No Tears Left To Cry зэрэг дуунууд юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ