Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг орон сууцны барилгын гуравдугаар давхрын цонхоор үсрэхийг завдсан иргэнийг аварчээ. Энэ тухай дуудлага энэ сарын 17-ны өдрийн 13.43 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн 43 настай эрэгтэйг өндрөөс эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |